iNet.mn дагах

Н.ЭРДЭНЭХҮҮ: Тархины хавдраа эмчлүүлэхээр гадаад явах шаардлагагүй болно

Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Н.Эрдэнэхүүтэй хавдрын өвчлөлийн өнөөгийн байдал, цаашдын зорилго, шинээр нэвтрүүлсэн эмчилгээний талаар ярилцлаа.
-Монголчуудын нас баралтын зонхилох шалтгааны нэг нь хавдар. Эл өвчний өнөөгийн нөхцөл байдал ямар байна вэ?
-Хавдрын өвчлөл, үүнээс шалтгаалан амиа алдсан хүний тоогоор Монгол Улс дэлхий дахинд дээгүүрт жагсдаг. 2020 оны мэдээллээс харахад, зөвхөн ходоодны хавдраар өвчилсөн хүний тоогоор манай улс 52 дугаарт жагсаж байна. Түүгээр зогсохгүй эл хавдрын улмаас нас барсан хүний тоогоор дэлхийд нэгдүгээрт бичигдэж байгаа нь харамсмаар. Энэ нь бид юун дээр алдаад байгааг судлан тодорхойлж, засаж сайжруулах чиглэлээр ажиллах шаардлагатайг харуулж буй юм. Өвчлөлийн тоогоор 52-т байгаа хэрнээ яагаад нас баралтаар тэргүүлж байна вэ гэж хүн бүхэн бодох байх. Бид бүгд л мэднэ. Хавдрыг хожуу шатанд нь илрүүлж буй учир эдгэрэх боломж нь багасдаг. Тиймээс нэн түрүүнд эрт үед нь илрүүлэх бүх шатны тусламж, үйлчилгээнд анхаарч ажиллаж байна. Гэтэл оношилгоо, эмчилгээ хийлгэх болоход мэс засал, туяа, химийн эмчилгээний чанар, хүртээмж бас нэг асуудал. Ялангуяа химийн эмчилгээний чанарыг дээшлүүлэх зайлшгүй шаардлагатай. Тиймээс ХСҮТ цаашид химийн эмчилгээний чанар, тэр тусмаа үйлчлүүлэгчдээ чанартай эмээр эмчлэхийг зорилго болгосон. Тэгэхээс ч өөр аргагүй. Хамгийн итгэлтэй, бүх үйлчилгээ нэг дор төвлөрсөн эмнэлэг ХСҮТ л байна. Өнгөрсөн жилээс шугаман хурдасгуурт туяа эмчилгээг нэвтрүүллээ. Хоёр шугаман хурдасгууртай болсон нь туяа эмчилгээг шинэ түвшинд авчирсан ололт юм. Тэгвэл бид энэ жил туяа эмчилгээний дараагийн шат болох стереотактик эмчилгээг нэвтрүүлэхээр Австрийн Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр шинэ шугаман хурдасгуурыг суурилуулахаар бэлтгэж байна. Ингэснээр тархи, зөөлөн эдийн хавдруудыг маш өндөр тунгаар, цөөн удаа шарж, эмчлэх боломж бүрдэн, гадаадад эмчлүүлэх өвчний тоог цөөрүүлэхэд томоохон хувь нэмэр оруулна. Ер нь хавдар олон хүчин зүйлийн нөлөөгөөр үүсдэг өвчин бөгөөд ихэнх тохиолдолд нийгмийн эрүүл мэндийн хөгжлөөс шалтгаалах нь бий. Зохистой хооллох, зөв амьдрах дадалтай болох хэрэгтэй.
-Элэгний хавдраар өвчилсөн хүний тоогоор манай улс дэлхийд тэргүүлдэг байх аа?
-Тийм ээ. В, С, D вирусээс шалтгаалсан элэгний эсийн хорт хавдрын өвчлөлийн болон нас баралтын тохиолдлын тоогоор Монгол Улс сүүлийн хэдэн жил дэлхийд тэргүүлж байна. Вирусийн халдвараас үүссэн элэгний цирроз, хавдраар цаашид толгой цохисоор байх уу. Вакцинжуулалт, эмийн асуудлыг нэн тэргүүнд шийдэх ёстой. В вирусийн эсрэг вакцин хийж байна. С вирусийн эмийг манай улс нэвтрүүлсэн. Одоо D вирусийн эмчилгээг нэвтрүүлж буй. Нийгмийн эрүүл мэндийн асуудлуудаа шийдэж байж элэгний хавдрын тохиолдлыг бууруулж чадах юм. Манай төв 2018 оноос элэг шилжүүлэн суулгаж, саяхан 27 дахь хагалгаагаа амжилттай хийлээ. Мэс заслын эмчилгээний үр дүн харьцангуй өндөр байгаа ч хагалгааны дараах тусламж, үйлчилгээг сайжруулах, тухайн хүний амьдралыг уртасгах нь чухал. Үүнд түлхүү анхаарч, үйл ажиллагаагаа сайжруулах ёстой нь ч харагдаж байна. Тиймээс бид Үйлчлүүлэгч дэмжих алба байгуулсан. Энэ албаны зорилго нь хүн эмнэлэгт хэвтэх, гарах үед нь бүхий л зүйлийг ойлгомжтой болгож, дэмжин туслах явдал юм. Ялангуяа өвчтөн эмнэлгээс гарсан ч удаан хугацаагаар эмчийнхээ хяналтад байх, зөвхөн мэс засал хийлгэх биш, хими, туяа эмчилгээг ч үргэлжлүүлэх гээд үйлчлүүлэгч эмнэлэгтэйгээ байнгын эргэх холбоотой байхад энэ алба маш чухал. Үүний зэрэгцээ “Хавдрыг даван туулагчдын хөтөлбөр” боловсруулж, хэрэгжүүлж байна. Иргэд өөрсдөө эмчилгээгээ хянаж, хавдрын өвчний талаар сайн мэддэг байх нь чухал. Тухайлбал, ходоод тайрах хагалгаа гэхэд ямар шатны хавдраас хамаарч хэдэн булчирхай түүсэн нь эмчилгээний үр дүнд шууд нөлөөлдөг. Тиймээс эмчилгээний үр дүнгийн шалгуур үзүүлэлт гэж их чухал зүйл байдаг. Өвчтөн өөрийнхөө эрүүл мэндийн талаар шийдвэр гаргахад оролцоо муутай байна. Үүнийг өөрчилж, аль болохоор мэдээллээр хангахад анхаарч ажиллаж байгаа.
-Хавдрын тусламж, үйлчилгээг бусад эмнэлэгт хуваарилж, ачааллыг багасгахад анхаарч буй юм билээ. Орон нутагт хавдрыг эмчлэх боломж хэр байдаг бол?
-Аливаа тусламж, үйлчилгээ иргэдэд хүртээмжтэй, чөлөөтэй хүрэх ёстой. Гэтэл улсын эмнэлгүүд ингэж ажиллаж чадахгүй байна. Ганц манай төвд гэхэд бүх аймгаас хүмүүс ирж байна. Тэдний цөөнгүй нь орон нутагтаа авах боломжтой тусламж хүсэж ирдэг. Туяа эмчилгээний тухайд бол ганц манай эмнэлэгт л төвлөрсөн учраас аргагүй. Гэтэл мэс заслыг орон нутагт болон бусад эмнэлэгт хийх боломжтой. Энэ нь өвчтөнд олон талаар тустай. Эрүүл мэндийн сайд төвлөрлийг бууруулна гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Үүний хүрээнд бид хими, туяа, мэс заслын эмчилгээний төвлөрлийг бууруулах гурван хөтөлбөрийн дагуу ажиллаж буй. Эмчилгээний арга зүй, хүн хүчээр бид туслах ёстой. Одоогоор Баянгол дүүргийн Нэгдсэн эмнэлэг, “Амгалан” амаржих газар, УХТЭ-т хавдрын мэс засал хийж байна. Ингэснээр манай эмнэлгийн ачаалал буурч, иргэдэд сонголт олгох юм. Мөн эрүүл мэндийн салбараа хөгжүүлэх нэг боломж. Түүнчлэн хавдрын мэс заслыг орон нутагт хийвэл маш үр дүнтэй. Гэтэл химийн эмчилгээг зүүн аймгуудад бараг хийхгүй байна. Нийслэлд ч ялгаагүй, дүүргийн Нэгдсэн эмнэлгүүд бүгд хийх хэрэгтэй. Тиймээс дүүргийн Нэгдсэн эмнэлгүүдэд зөвхөн өдрийн биш, 48 цагийн химийн эмчилгээг хийлгэхээр эмч, мэргэжилтнүүдийг бэлтгэж байна. Энэ жил 10 гаруй эмч уг чиглэлээр мэргэшиж буй. Ирэх онд шинэ эмчилгээ нэвтрүүлнэ. Тэгэхээр шугаман хурдасгуурын хэрэглээ буурна. Уг аппаратыг баруун, зүүн бүсийн аль нэг эмнэлэгт суурилуулж, туяа эмчилгээг нэвтрүүлэхээр зорьж байна. Ингэснээр хөх, элэгний зөөлөн эдийн хавдрын туяа эмчилгээ, үений шарлагыг орон нутагт хийх боломж бүрдэх юм. Бид энэ талаар төсөл бичиж, Эрүүл мэндийн сайдад танилцуулахад дэмжсэн. Хавдрын тусламж, үйлчилгээг олон газарт зэрэг үзүүлж чадвал өрсөлдөөн бий болно. Ингэснээр чанар сайжирна. Хэт монопол байснаар хөгжихгүй.
-ХСҮТ-д тулгамдсан нэг асуудал нь зарим эмчилгээний дараалал маш их. Химийн эмчилгээ хийлгэх гэж иргэд нэг сар орчим хүлээж байна шүү дээ. Үүнийг яаж шийдвэрлэх вэ?
-Хамгийн их дараалал үүсдэг нь химийн эмчилгээ. Эл эмчилгээг хийлгэх гэсэн хүмүүс одоогоор арванхоёрдугаар сарыг дуустал дугаарлажээ. Дараалал их байгаа нь төсөв хүрэлцдэггүй, бүх аймаг, дүүрэгт химийн эмчилгээ хийдэггүйтэй холбоотой. 21 хоноод дахин эмчилгээнд орох хүн хугацаанаасаа хоцрохоор эмийн үр дүн буурах эрсдэлтэй. Үүнийг шийдвэрлэхийн тулд аймаг, дүүргийн эмнэлэгт дутагдалтай байгаа химийн эмчилгээний мэргэжилтнийг нэмэлтээр гэрээ байгуулан бэлтгэж эхэлсэн. Мөн ЭМЯ-наас ирэх жилийн төсвийн төсөлд химийн эмчилгээний төсвийг нэмж тусгасан гэж ойлгосон. Тиймээс аажимдаа эл эмчилгээний ачаалал буурах байх. Харин мэс заслын эмчилгээний дараалал харьцангуй бага. Бусад бүх эмнэлэг мэс заслын вакум өрөөтэй болчихсон атал манайх 1982 онд барьсан хагалгааны тасагтай байсан. Энэ жил бид мэс заслын зургаан өрөө нээж, бүгдийг нь вакум болгосон. ХСҮТ-д мэс засалд орох шаардлагатай иргэд дунджаар 7-14 хоног хүлээж байгаа.
-Химийн эмчилгээ өртөг өндөртэй. Үүнийг эрүүл мэндийн даатгалд оруулах асуудал юу болж байна вэ?
-Хавдрын эмчилгээний зардлыг төр гаргана гэж хуульд заасан ч хэрэгжүүлж чаддаггүй. Энэ нь хувь хүнд санхүүгийн дарамт болсоор байна. Манай эмнэлэгт хуваарилдаг химийн эмчилгээний төсөв хэрэгцээгээ хангаж чаддаггүйг олон жил ярилаа. Сар бүр нэмэлтээр эм авч, энэ нь санхүүгийн асуудал үүсгэдэг хэвээр. Суурь буюу үндсэн химийн эмчилгээнд хэрэглэдэг эм хүрэлцэхгүй байхад дээр нь бай эм гэж шинэ эмчилгээ бий. Тухайн хавдрыг онож эмчилдэг бай эмийн хэрэгцээ их. Эл эм хүрэлцээтэй бол өвчтөний амьдрах чадвар сайжирна. Бай эм нэг ширхэг нь 1.8-6.5 сая төгрөгийн үнэтэй. Бүр 12 сая төгрөгийн үнэтэй нь ч бий. Ийм үнэтэй эмийг зарим хүн насаараа уух ч тохиолдол гардаг.
-Шинээр нэвтрүүлсэн мэс засал, эмчилгээний арга технологийн талаараа сонирхуулахгүй юу?
-Эмэгтэйчүүдийн хавдарт 3D дотуур туяа эмчилгээг нэвтрүүллээ. Үүнийгээ улам сайжруулж, завсрын 3D эмчилгээг оруулах гэж байна. Туяа эмчилгээний шинэ аппарат оруулж ирэхээр болсон. Мөн мэс заслын эмчилгээнд олон арга нэвтрүүллээ. Хавдрыг авахаас гадна эрхтэн хадгалах, нөхөн сэргээх эмчилгээ чухал. Манай эмч нар хөх болон мөчдийн хагалгаанд эрхтэн хадгалах мэс заслыг цөөнгүй хийсэн. Хөх хадгалах мэс заслыг энэ онд дөрвөн удаа хийлээ. Тархины үхэлтэй донороос элэг шилжүүлэн суулгасан мэс засал амжилттай боллоо. Түүнчлэн молекул, биологийн оношилгоог сайн нэвтрүүлэв. Үүгээр хавдрын гений бүх төрлийн мутацыг оношилж байна. Гений түвшинд нь хувь хүнд тохирсон эмчилгээ хийдэг болсон. Мөн дархлаа эмчилгээг хийж үзлээ. Санхүүжилт нь шийдэгдчихвэл цаашид эл эмчилгээг нэвтрүүлнэ.
-Танай төвд хэчнээн төрлийн хавдрын мэс засал хийж байна вэ?
-Өнгөрсөн оны тайлангаас харахад манай төв 54 төрлийн хавдрын мэс засал хийжээ. Зайлшгүй шаардлагаар гадаад улсад эмчлүүлэх өвчний жагсаалтад яс, зөөлөн эд, цагаан мөгөөрсөн хоолойн нөхөн сэргээх мэс засал, нармайн хавдар зэрэг 3-4 төрлийн хавдар багтсан. Мөн тархины хавдрыг Монголд бүрэн эмчилж чадахгүй байна. Маш олон хүн тархины хавдрын эмчилгээ хийлгэхээр харийг зорьж буй. Эл хавдрыг цогцоор эмчлэх аргыг үе үеийн эмч, мэс засалчид ярьсаар ирсэн. Харин бид 2021 онд тархины хавдрын туяа болон мэс засал эмчилгээг хамтад нь нэвтрүүлсэн Нейрo-онкологийн төв байгуулах гэж байна. Уг төвд шинээр нэвтрүүлэх стереотактик туяа эмчилгээг хийлгэхээр гадаад орныг зорьдог өвчтөн олон. Тэд зөвхөн эмчилгээний зардалд 6000-12 000 ам.доллар зарцуулж буй. Эх орондоо энэ эмчилгээг хийдэг болчихвол гадаадад эмчлүүлэх зайлшгүй шаардлагатай өвчний жагсаалтаас гурав нь хасагдахын зэрэгцээ эдийн засагт ч эерэг нөлөө үзүүлэх юм. Cтереотактик туяа эмчилгээний давуу тал нь өндөр тунгаар, богино хугацаанд үйлчилдэг. Түүнчлэн тархины хавдрын дурангийн мэс заслыг нэвтрүүлнэ. Өөрөөр хэлбэл, манай улсад хийж буй хорт хавдрын туяа эмчилгээг улам өргөжүүлэн, тархи нугасны хавдартай иргэдэд орчин үеийн цогц оношилгоо, эмчилгээг нэг доор үзүүлэх зорилготой. Ингэснээр тархины хавдраа эмчлүүлэх гэж гадаад явах шаардлагагүй болно.
-Тэгэхээр манай улс тархины хавдрын дурангийн мэс заслыг хийдэггүй гэсэн үг үү?
-УГТЭ-ийн Мэдрэлийн мэс заслын тасагт цочмог цус харвалтыг голдуу эмчилдэг. Тархины хавдрын эмчилгээг бүрэн нэвтрүүлсэн тохиолдол одоохондоо Монголд байхгүй.
-Хавдрын эмнэлгийн шинэ байр барих ажил юу болсон бэ?
-Чанартай тусламж, үйлчилгээ үзүүлэх, үйлчлүүлэгчдэд ээлтэй байхад орчин үеийн эмнэлэг шаардлагатай. Үйлчлүүлэгчийн тав тух, орох, гарах урсгалыг тооцохгүйгээр эл эмнэлгийг 1982 онд барьжээ. Тиймээс бид хавдрын эмнэлгийн хоёр дахь салбар барих төсөл бичиж, Засгийн газарт өргөн барьсан. Хэрэв Засгийн газраас хөрөнгийг шийдэж өгвөл хавдрын бүх төрлийн эмчилгээ хийх, стандарт шаардлагад нийцсэн барилгатай болно. Сонгинохайрхан дүүргийн II хороонд барихаар төлөвлөсөн.скачать dle 12.0

ДЭЛХИЙН МЭДЭЭВладимир Путин “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтад оролцоно

28/06/2022, 20:15

С.Батгэрэл: Техник сэтгэлгээг аль болох эрт, насны онцлог болон тухайн хүүхдийн чадварт нь тохирсон аргаар үе шаттайгаар, орчинг нь бүрдүүл

28/06/2022, 16:06

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Элчин сайд нарыг хүлээн авч уулзан Бичигт, Ульхан боомтын дэд бүтцийн асуудлаар ярилцав

28/06/2022, 12:49

Монгол жүдочид эх орондоо багаараа 3 дугаар байр эзэллээ

28/06/2022, 12:45

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэхэд иргэд саналаа өгч эцсийн шийдвэр гаргах эрхийг эдэлнэ МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР

28/06/2022, 12:42

Загастайн давааны автозам бүрэн ашиглалтад орж, 21 аймаг нийслэл хоттой хатуу хучилттай автозамаар холбогдлоо

28/06/2022, 12:38

Хүнсний хувьсгалын хүрээнд шинэ үеийн гидропоник хүлэмж байгуулах төсөл хэрэгжиж эхэллээ

28/06/2022, 12:33

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монголын зохиолчид 30 гаруй жилийн дараа эргэж нэгдсэнд талархаж байна

28/06/2022, 12:29

24/06/2022, 12:22

Б.БАТЦЭЦЭГ: ЮНЕСКО ШИМ МАНДЛЫН НӨӨЦ ГАЗАРТ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ ЗАМААР ИРГЭДИЙН АМЬЖИРГААГ САЙЖРУУЛАХАД АНХААРДАГ

22/06/2022, 10:59

Чингис хаан музейн нүүрэн талд монголын эзэнт гүрний таван их хааны тамга заллаа

22/06/2022, 10:54

Б.Ган-Эрдэнэ Ази тивийн АШТ-ий хүрэл медаль хүртлээ

22/06/2022, 10:53

Жолооч нар "Аажуу явбал аяндаа хүрнэ дээ" аянд нэгдлээ

22/06/2022, 10:52

ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР ОЙН ГЕНЕТИК НӨӨЦИЙН ТӨВИЙГ МОНГОЛД АНХ БАЙГУУЛЛАА

22/06/2022, 10:47

Монгол Улс, БНХАУ-ын худалдааны эргэлт 38 хувиар өсжээ

22/06/2022, 10:44

“Е-mongolia” системээс мянга гаруй хүн үйлчилгээ авчээ

22/06/2022, 10:44

Монголын анхны байгалийн ургамлын ГЕНЕТИК НӨӨЦИЙН төвийг байгуулна

22/06/2022, 10:35

М.Маргад Дэлхийн шатрын холбооны дэд мастер болжээ.

20/06/2022, 14:26

Онцгой байдлын алба хаагчдыг төрийн одон, медалиар шагналаа

20/06/2022, 14:25

БИТКОИНЫ ээлжит НУРАЛТ, түүний үндсэн шалтгаанууд

20/06/2022, 14:12

ОЮУ ТОЛГОЙ: Гүний уурхайн хүдэр буулгах тэсэлгээг эхлүүлэв

20/06/2022, 14:10

МОНГОЛ АВДАР

20/06/2022, 14:09

Зургаан аймаг ойгоо хамт тэмдэглэх хүсэлт гаргажээ

20/06/2022, 14:04

Таваас олон хүнээс бүрдсэн бүлэг жуулчин Солонгос руу 15 хоног визгүй зорчино

20/06/2022, 14:02

Л.Оюун-Эрдэнэ, Х.Баттулга хоёр Төрийн ордонд муудалцаж, С.Баярцогт хүүхдийнхээ хурим дээр АН-ын даргад зүтгэх “урилга” авчээ

20/06/2022, 14:01

Э.Баттулга: “Байгаль орчны зорилтот хөтөлбөр”-ийг хэрэгжүүлснээр нэгдсэн төлөвлөлттэй болно

20/06/2022, 14:00

Ж.Чүлтэмсүрэн, Л.Болдбаатар нарт бригадын генерал цол хүртээлээ

20/06/2022, 13:59

Польшын Элчин сайдын яам визийн мэдүүлгийг 2024 оны дөрөвдүгээр сарын 1-нээс авч эхэлнэ

7/06/2022, 17:51

“НордАрт 2022” үзэсгэлэнд Монгол Улсын 18 уран бүтээлч оролцож байна

7/06/2022, 17:49

Морин хуур хөгжим үндэсний стандарттай боллоо

7/06/2022, 17:37

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

9/10/2018, 12:01

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

26/09/2018, 10:41

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Б.Баярсайхан: Байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулахад төр хувьсах зардлыг нь даана

12/08/2019, 19:11

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19