iNet.mn дагах

“Нутаг-Монголчуудын нүүдэллэх ухаан” гэрэл зургийн бэсрэг үзэсгэлэнг Тогтвортой ноос ноолуурын эвслийн Лондон дахь салбар Улаанбаатар дахь багтай хамтран энэ сарын 23-нд Лондон хотод байрлах Монгол Улсын Элчин сайдын яаманд гаргалаа.
Бэсрэг vзэсгэлэн, уулзалт ярилцлагаар малчин түмний нүүдэллэн амьдрах, тогтвортойгоор аж төрөх соёл ухааныг ноолуурын салбартай холбон, шинжлэх ухаан, урлаг, практикийн гурамсан холбоосоор үзүүлэн таниулж байгаараа ихээхэн ач холбогдолтой болж байгаа.
Энэхүү арга хэмжээнд гэрэл зурагчин П.Баттулга онлайнаар оролцож, малчин түмний эргэх дөрвөн цагт малынхаа аясыг даган нүүдэллэх ухаан, өнөө хэр оршин байгаа ахуй соёлыг харуулсан гэрэл зүргийн үзэсгэлэнг дэлгэж, шинжлэх ухаанч тайлбар бүхий зургийн цомгийг танилцуулсан юм. Мөн олон жилийн судалгааны ажлаа багцлан олонд хүргэхээр зочин илтгэгч доктор.Б.Батхишиг оролцлоо.
ИЛТГЭЛ
(Монгол угсаатны өв соёлын  “Эгэл” төслийг санаачлагч, Монголын Гэрэл Зурагчдын нэгдсэн холбооны Удирдах зөвлөлийн дарга, гэрэл зурагчин П.Баттулга)
Сайн байцгаана уу. Намайг Баттулга гэдэг. Монгол угсаатны өв соёлын ЭГЭЛ төслийн санаачлан хэрэгжүүлэгч, гэрэл зурагчин. Урьдчилсан, онлайн богино ярилцлагаас бид их бага хэмжээнд танил болсон болов уу гэж итгэж байна.
Эх нутагтаа ажиллаж амьдарч, эрж хайж, судалж сурвалжилж байгаа бидэнд давуу тал бас байна аа. Хөдөө орон нутагт малчид, нүүдэлчид хэрхэн амьдарч буйг мэдэрч, биеэр үзэж, зураг дүрс бичлэг авах, их бага хэмжээнд судлах боломж байна.
Нүүдэлчид яаж ингэж цомхон амьдарч чадаад байна. Илүү илүү гээд олон авдаргүй, дутуу дутуу гэхэд аяга хүрэлцэхгүйн зовлонгүй аж төрөх ухааныг бид хүн төрөлхтөнд таниулах хэрэгтэй цаг болжээ. Ингэж энгийн цомхон minimal амьдрах шаардлага шалтгаан нь нүүдэлд өөрт нь байгааг энэ хэдэн жил нүүдэлчдийг сурвалжлахдаа олж мэдэрч байна. Машинаар портероор нүүлээ ч гэсэн олон мебель тавилгатай бол яах билээ.
Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлого 2050-д нүүдэлчин өв соёлын тухай бүтэн бүлэг, олон зүйл заалт орсон. Сургалт судалгаа ч явуулах хэрэгтэйг заасан байгаа. Үүнд нийцүүлэх нь бидний үүрэг юм хэмээн ойлгож байгаа.
Бид дэлхийн бусад улсын соёл ёс заншилтай юугаар ижилсэх юугаар ондооших вэ. Өөр, ондоо байх зүйл маань уламжлал юм. Уламжлал гэдэг нь тэгвэл юу юм бэ. Үүнд харин ердөө л нүүдэл гэсэн хариулт өгмөөр байгаа юм. Монголын гэх, тэрхүү ондооших өв уламжлал, соёл урлагийг НҮҮДЭЛ гэсэн энэхүү ойлголтод багтаан үзэж байна, миний тухайд.
Монгол үндэсний хувцас, дуу хуур, хөгжим, бие биелэг, идээ ундаа, мал маллах арга ухаан, эдлэл хэрэглэл, адуун соёл энэ бүхэн нүүдэлд, нүүдэлчин тэр ахуйдаа багтдаг гэж ойлгож зураг хөрөгтөө буулгахыг хичээдэг. Хамгийн гол нь нүүдэлчин аж ахуй байгаль эх дэлхийгээ, гагцхүү төрж өссөн нутгаа хайрлах, хамгаалах тэр ухааныг өөртөө агуулж байдгаараа тогтвортой хөгжлийг нөхцөлдүүлж байгаа болов уу. Дэлхийд манайхтай ижил гэж хэлэх боломжгүй ч нүүдэлчид байж л байгаа. Тэдний нүүдэл тэдэндээ мөн л аугаа соёл шиг санагддаг. Манай нүүдэл бидэндээ гайхамшиг. Зүгээр л гайхамшиг гэх хуурай үг биш бэлчээр ус, газар нутгаа хайрлах гайхамшиг, хүн хоорондын харилцааны гайхамшиг, эх дэлхий, эцэг тэнгэрээ  шүтэн хайрлахын гайхамшиг, нутаг нугаа эв нэгдэлтэйгээр хамтран зөв эзэмших, харилцан найр тавихын гайхамшиг, ямар ч хүнд хэцүү бэрхшээл тохиолдсон даван туулах, тэсч үлдэхийн гайхамшиг юм.
Монголчууд Ж.Бадраа гуайн үгийг нь бичсэн Халуун элгэн нутаг дуу “Элэг зүрхнээс уяатай нутаг минь” гэж эхэлдэг нь санамсаргүй зүйл биш болов уу. Монгол сэтгэхүй, нутгаа хайрлах сэтгэлийн тэр хөдлөлийг элэг зүрхтэй холбож, тэгэхдээ бүр уяж аргамжиж бичсэн нь хүн бүрийн дуртай дуу болох шалтгаан болсон болов уу. Элэг зүрхнээс уяатай юм бол тэр учиг алдуурах учиргүй бөгөөд алдуурахдаа хүрвэл шарх сорви үлдээж мэдэх юм.
Нүүдэлчид өнөө маргаашийг байнга хийдэг тэр үйлдлээ л давтан, дахин дахин хийн өнгөрүүлж байгаа мэт харагдавч тэр олон удаагийн давталт, хоногшиж хэвшсэн үйл хөдлөл, зан үйл бүхэн өнө холыг уяж бөхөлж, тогтвортойгоор оршин байгаа юм байна гэсэн дүгнэлтэд биднийг аваачиж байна. Гаднаа 50 гаруй тэмээн буюу чингэлэг мөхлөг тэрэгтэй өвгөн ердийн хөсгөөрөө нүүж байгаагаа нэг их гавьяа гэж бодолгүйгээр дадсан сурсан, дуртай хэмээн тайлбарлаж байгаа нь оюунлагаар, тогтвортойгоор оршин буйн хэв шинж юм.
Монголчууд уйддагтаа, нүүлгүй нэг газар сууж чаддаггүйдээ нүүж байгаа юм биш. Өөрсдөө бүрэн мэддэг эсэх нь эргэлзээтэй ч малаа дагаж, малынхаа эрхээр нүүж суух зуураа нутгийнхаа зах хязгаарт хүрч, малынхаа хөлөөр, үхэр тэрэгнийхээ мөөрөөр, тулгынхаа гурван чулуугаар нутгаа тамгалж байгаа нь тэр юм. Нэг нутагтаа уддаг айлыг хавь ойрынхон муу хэлэх маягтай шүү. Хамгийн энгийн шалтгаан нь хавийн газраа халцартал нүүлгүй байж, дахин өвс ургамал ургаж сэргэх хүртэл олон жил хэрэгтэй гэдэгт эгдүүцэж байгаа юм. Тэгж халцалсан газрыг зарим нь ТАМ болгож орхиж хэмээн эгдүүцэх нь ч бий. Там гэж юу билээ. Тамтаггүй явбал там нь тэр гэдэг үг ч бий. Тиймдээ ч нүүхдээ бууриа цэмцийтэл цэвэрлэдэг билээ.
Ижилсэлийн тухайд иновац, техник технологийн хөгжил, дижитал тоон технологи гээд зөндөө юм байна. Хөсөг хөтлөн өндөр уул давах айлын эхнэр гар утсаараа залгаж, оюутан хүүтэйгээ ярьж байгаа зураг номд маань бий. Тэд дэлхийн хөгжлөөс тийм ч их хоцроогүй байж ч мэднэ. Тэрхүү технологийн тусламжаар та бид ингээд нүүр тулан уулзаж байна. Тэгэхээр би бас дижитал нүүдэлчин болж таарна.
Том утгаар нь нүүдэл гэдгийг товч тайлбарлах гээд үзье. Бид тэгвэл дэлхийн хөгжилд, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад, тогтвортой байдалд ямар хувь нэмэр оруулах вэ. Уужуу тайван байдал, өмнө дурдсан даван туулах, тэсч үлдэх чадвар, байгаль ан амьтан, мал аж ахуйтайгаа бусдаас илүү мэдрэмжтэй харилцах, нутаг орноо хайрлах ухаан гэж товчхон тодорхойлж болмоор санагдана. Эдгээрт бидний өв соёл багтах болов уу. Үүнийгээ харин олон улсад их багаар сурталчлан зөв таниулах хэрэгцээ бол байна. Арга билиг гэж бид ярьдаг. Байгаль хүний зохистой харилцаа, тэр арга билгийн ухааны алтан дундажийг монгол нүүдэлчид л олдог байж мэдэх юм.
Хэдий болтол “Та нар хичээлдээ мориороо явсаар л байгаа юу” гэсэн асуултанд ээрэгдэх вэ.
…Жаргал зовлон хоёрыг амсаж эдэлж 
Чулуун дээр чинь баяр гунигийн нулимс унагахад 
Эр хүн шиг нуруутай бай гэсэн шиг 
Эргүүлж над руу цацан хатуугаас хатуу байсан чи Боржгоны бор тал минь гэсэн Бавуугийн Лхагвасүрэн гуайн шүлгийн мөр шиг “ЭР ХҮН ШИГ НУРУУТАЙ БАЙХ” цаг бидэнд иржээ. Эр хүн шиг гэдэг нь хүйс тодорхойлохоос илүүтэй цаг үеэ мэдэр, ухаанаа уудал гэсэн утгаар хүлээн авахыг хэлээ болов уу.
Нүүдэлчид маань, өв соёлоо, эрхэм бүхнээ тэмээнийхээ нуруунд тэнгийн ачаа болгон данхайтал татаж, үхэр шараа хөлөлсөн модон тэргэндээ ухаан бодлоо нарны панелтайгаа хамт даруулан нүүсээр байна. Эдгээр бүхнийг л гурамсан холбоо буюу шинжлэх ухаан энэ бол тайлбар сэлт, урлаг энэ бол гэрэл зургийн хэл, практик энэ бол хэрэглээ гэсэн ойлголт, иэлрхийллээр үзүүлэх, танин мэдүүлэхийг хичээсэн нь “НУТАГ-МОНГОЛЧУУДЫН НҮҮДЭЛЛЭХ УХААН” ном, цуврал үзэсгэлэнгийн эхлэл билээ.
Миний ах хэлдэг байсан юм. “Харж халамжлах дүүтэй байх сайхан. Хайрыг нь хүлээн авах ахтай байх сайхан. Хэн нэг нь байхгүй бол яах билээ” гэж. Түүн шиг Хайрлан санах нутагтай байх сайхан. Нутаг ус, эх орон нь хүүгээ санах сайхаан. Аль нэг нь байхгүй бол яах билээ.
Энд талархал илэрхийлэх хэд хэдэн хүнийг онцолмоор байна. Та бүхний өмнө энэ ном үзэсгэлэн төслөө танилцуулж зогсоо Монгол дахь Тогтвортой ноос ноолуурын эвслийн захирал доктор, миний хамтран зүтгэгч Байвалын Батхишигийг онцлон талархал илэрхийлье. Элчин сайд Энхсүх Танд болон ЭСЯ-ныхандаа баярлалаа. Адармаатай замыг алсын зайнаас хамт туулж, Лондон дахь олон ажлыг зохицуулж зохион байгуулж байгаа Батаа Цэрэнбат, Уна Жонес, Сара номын редактор Фиона, Мартин нар, мөн ном үзэсгэлэнгийн маань куратороор ажиллаж байгаа Соёлын элч Жанчивын Өнөрмаа, Азаа нарт талархал илэрхийлж байна. Мөн миний ахын охин, миний дүү Энхбаярын Ангаараа Та бүхний дунд байгаа гэж итгэж байна. Дүүдээ баярлалаа.
Анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа. Бид дахин уулзана гэж итгэж байна гэсэн юм.
#ГЭРЭЛ ЗУРАГЧИН, #ОНЦОЛСОН, #П.БАТТУЛГАскачать dle 12.0

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Монгол Улсад хүрэлцэн ирлээ

Өнөөдөр, 20:49

Монгол Улсын Ерөнхийлөгчийг БНХАУ-д айлчлах урилгатайг нотлов

Өнөөдөр, 20:48

Тайванийн хоолойд тогтвортой байдлыг хадгалахын тулд Япон, АНУ нягт хамтран ажиллана

5/08/2022, 20:07

Орхоны хөндийд шинэ Хархорум хот байгуулахаар судалж байна

5/08/2022, 20:00

Залуучууд солилцооны хөтөлбөр амжилттай өндөрлөлөө

5/08/2022, 19:58

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад айлчилна

5/08/2022, 19:56

Б.Жавхлан: Монгол Улс дефолтод орох ямар ч нөхцөл үүсээгүй

5/08/2022, 19:56

“Чингис хааны ертөнц ба Монгол судлал” цогц арга хэмжээг зохион байгуулна

5/08/2022, 19:53

Жүдоч Ё.Басхүү Ази тивийн аварга боллоо

5/08/2022, 19:51

“Тамгагүй төр”-ийг жуулчдад зориулж дөрвөн хэлээр тоглож байна

28/07/2022, 13:39

Яагаад заавал Эш хөрөг гэж?

28/07/2022, 13:36

ФАТФ: Монгол Улсын үнэлгээг ахиулав

28/07/2022, 13:35

ЭМЯ:10 хүн тутмын нэг нь гепатитын В вирусын архаг халдвартай

28/07/2022, 13:34

"Lilgun" баг "Army Geniuses"-ийг хожсоноор ирэх улиралд дээд зиндаа руу дэвшихээр боллоо

28/07/2022, 13:32

Н.Мөнхзул: Монголын шилдэг өвлөн уламжлагчдыг нэг дор харах боломж бүрдэнэ

28/07/2022, 13:30

Эрт ургацын төмс нийлүүлж эхэлснээр үнэ буурч байна

27/07/2022, 14:31

Үер буух эрсдэлтэй байршилд буухгүй байхыг анхаарууллаа

27/07/2022, 14:30

Уран үгсийн чуулган-Яруу найргийн баяр

27/07/2022, 14:28

Өв соёлоо уламжлагч шилдэг сумаар “Алтай сум” шалгарчээ

27/07/2022, 14:26

Ургац хураалтын үеийн шатахууны хөнгөлөлтөд 6.5 тэрбум төгрөг гаргана

27/07/2022, 14:24

Аи-92 шатахууны гаалийн албан татварыг тэгэлсэн хугацааг он дуустал сунгав

27/07/2022, 14:23

“ИХ 20”-ИЙН БҮЛЭГ ХҮНСНИЙ ХЯМРАЛ АЙСУЙГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЛӨӨ

25/07/2022, 20:02

Өвөрхангай аймгийн түүхт 90, 91 жилийн ойн баяр наадмын нээлтээс...

25/07/2022, 19:45

“Даншиг наадам-Хүрээ цам 2022” наадамд 256 бөх барилдана

25/07/2022, 19:43

Цэцэрлэгийн зориулалттай барилга худалдан авах, түрээслэх журмаар 22 мянган хүүхдийг суралцуулна

25/07/2022, 19:41

М.Нандин-Эрдэнэ өрсөлдөгчөө хүнд цохилтоор яллаа

25/07/2022, 19:39

Энхжаргал: IT мэргэжилтэн бэлтгэх МСҮТ, технологийн сургуулиудыг сэргээн байгуулъя

25/07/2022, 19:38

НДШ-ийн буцаан олголт иргэдийн дансанд өнөөдрөөс орж эхэллээ.

25/07/2022, 19:37

Улсын хэмжээнд 570.8 мянган га-д тариалалт хийгээд байна

25/07/2022, 14:16

БНСУ руу хувийн байгууллагууд хөдөлмөрийн гэрээгээр зуучилдаггүйг анхаарууллаа

25/07/2022, 14:14

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

9/10/2018, 12:01

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

26/09/2018, 10:41

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Б.Баярсайхан: Байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулахад төр хувьсах зардлыг нь даана

12/08/2019, 19:11

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19