iNet.mn дагах

Б.Жавхлан: Монгол Улс дефолтод орох ямар ч нөхцөл үүсээгүй



Н.ЭНХЛЭН
Ирэх жилүүдэд дефолт зарлах өндөр эрсдэлтэй орны тоонд Монгол Улс багтсан тухай гаднын хэвлэлүүдээр мэдээлсэн. Энэ тухай сошиал орчинд хүчтэй яригдаж, олон нийтийг түгшээсэн билээ. Үүнтэй холбогдуулан Монгол Улсад үүссэн өр, бондуудын зарцуулалтыг бүхэлд нь шалгах Ажлын хэсгийн ахлагч, Сангийн сайд Б.Жавхлантай ярилцлаа.
-Монгол Улсад үүссэн өр, бондуудын зарцуулалтыг бүхэлд нь шалгах Ажлын хэсгийн шалгалт ямар хүрээг хамрах бол?
-Засгийн газрын хурал­даанаар Монгол Улсад үүссэн өр, бондын зарцуулалтыг шалгах Ажлын хэсгийг байгууллаа. Энэ нь сүүлийн үед яригдаад байгаа дефолтын асуудалтай шууд холбоотой. Монгол Улсын Засгийн газрын хувьд ойрын гурван жилийн хугацаанд өр, зээлтэй холбоотой дефолтод орох нөхцөл үүсээгүй. Засгийн газар 2012 оноос хойш нийтдээ долоон бонд гаргасан байдаг. 2012 оны нэгдүгээр сард 1.5 тэрбум долларын “Чингис” бонд, 2015 оны зургадугаар сард “Дим Сам”, 2016 оны дөрөвдүгээр сард “Мазаалай” бондыг тус тус гаргасан байдаг. 
Өөрөөр хэлбэл, 2012-2016 онд нийтдээ 2.2 тэрбум ам.дол­ларын гурван бонд гарсан. Үүнээс хойш 2016-2021 оны хооронд “Хуралдай”, “Гэрэгэ”, “Номад”, “Century” гэсэн дөрвөн төрлийн гурван тэрбум долларын бонд гарсан. Нийт 5.2 тэрбум долларын долоон бондын зөвхөн анхных болох “Чингис” бонд л төсөл, хөтөлбөрт зарцуулагдсан. Үүний дараа гарсан “Дим Сам”, “Мазаалай” бондыг төсвийн алдагдлыг нөхөхөд зарцуулсан юм билээ. 
Дараах гурван тэрбум долларын дөрвөн бонд нь өмнөх өрүүдээ төлөх зээлийн зохицуулалтын зориулалтай. 2012-2016 онд АН засаг барьж байх үед төсөл, арга хэмжээнүүдийг санхүүжүүлсэн, төсвийн алдагдлыг, нөхсөн бонд гарсан бол МАН 2016 оноос хойш засаг барихдаа гарга­сан дөрвөн бондоороо өмнөх өрүүдийг төлж ирлээ. Манай ажлын хэсэг цомхон хүрээнд буюу “Чингис” бондоор санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрүүдийг нэг бүрчлэн шалгаж, өнөөдөр ямар эрсдэл бий болгосныг ил тод гаргаж тавих болно.
-Манай улсыг Шри-Ланкийн дараагаар дефолт зарлахад бэлэн болсон гэж олон улсын хэвлэлд  мэдээлсэн нь олон нийтийг бухимдуулж байна. Бондын зээлийн төлөлт ямаршуу явцтай байна вэ?
-Сүүлийн үед энэ талаарх мэдээллийг зохион байгуулалттай, хүчтэй түгээж байна. Сошиал орчинд хүчтэй яригдлаа. Улс орны эдийн засаг, аюулгүй байдалтай холбоотой энэ асуудал өөрөө эмзэг сэдэв. Ийм асуудал хөндөгдвөл Засгийн газар хариу мэдээллийг шуурхай өгч байх ёстой юм. Тиймээс ч энэ талаарх мэдээллийг хэд хоног ажиглаж, судалсан.
Засгийн газрын аливаа гадаад өртэй холбоотойгоор дефолт зарлана гэдэг нь маш муу мэдээ, муу зүйл. Сайн зүйл нь гэвэл Монгол Улс ойрын жилүүдэд дефолтод орохгүй. Үүнийг  Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар, Сангийн сайдын зүгээс баттай хэлж байна.
-Манай улсын нийт гадаад өрийг бусад улсуудтай харьцуулахад ямар түвшинд байна вэ?
-Манай улсын гадаад өрийг хөгжингүй орнуудтай харьцуулах аргагүй. Ижил зэрэглэлтэй орнуудтай харьцуулахад гадаад өрийн хэмжээний хувьд өндөр байдаг. Сүүлийн үед судлаачид  Шри-Ланкатай харьцуулж, судалгаа авдаг болж. Манай улсын хувьд зээлжих зэрэглэл ижил ч эдийн засгийн бүтцийн хувьд харьцангуй өөр. Манай улсын төлбөрийн тэнцлийн хувьд  импортын бүтэцтэй. Үүндээ ороогдоод гадаад өр өндөр байдаг. Харин Шри-Ланка гадаад болон дотоод өр нь 50:50 хувьтай.
-Монгол Улс дефолтод орохгүй гэсэн үндэслэлээ тайлбарлахгүй юу?
 -Засгийн газар гадаад өрийн менежмент стратегиа гурван жилээр төлөвлөн, УИХ-аар батлуулдаг. Өнгөрсөн гурван жилийн мөчлөг дуусаж, саяхан дараагийн гурван жилийн төлөвлөгөөг УИХ-аар батлуулсан. Дараагийн гурван жилийн өрийн стратегид Засгийн газрын өрийн бүтцийг зах зээлд ил тод тайлагнан хэлэлцүүлж байхаар оруулсан. Энэ хүрээнд бид эхний танилцуулгаа хийсэн. Өнгөрсөн хугацаанд өрийн удирдлагын стратегийн хүрээнд бид маш сайн сахилга баттай явж ирсний үр дүнд Засгийн газрын өрийн бүтэц сайжирсан. Үүнийг дагаад хувийн секторуудын зээлийн бүтэц, чанар ч сайжирч ирсэн. Аливаа улс орны нийт өрийн гол үзүүлэлт нь Засгийн газрын зээлжих зэрэглэл байдаг. Үүнийг харж байж хувийн секторуудын өрийн хэмжээ, эрсдэлийн түвшинг тогтооно. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын сахилга бат суурь үзүүлэлт нь болдог.
Өнгөрсөн оны жилийн эцсийн байдлаар манай улсын нийт өр 33.8 тэрбум ам.доллар. Үүнээс Засгийн газрын өр нь 8.5 тэрбум ам.доллар байна. Нэмээд “Оюутолгой”-н өр 12.5 тэрбум ам.доллар, банкуудын өр 1.6 тэрбум ам.доллар, аж ахуйн нэгжүүдийн өр тав орчим тэрбум ам.доллар байгаа.
Энэ мэдээлэл олон нийтэд ил тод байдаг. Өмнө нь Засгийн газруудын гаргаж байсан бондууд, урт хугацааны нэн хөнгөлөлттэй хөгжлийн зээлүүдийг бид зөвхөн Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, ОУВС гээд олон талт, хөгжлийн түнш байгууллагуудаас авдаг. Эргээд тайлангаа хүргүүлнэ. Ойрын жилүүдэд дефолт болохгүй гэдэг үндэслэлээ дээрх тоо, баримтаар хэлж  байна. Ойрын жилүүдэд төлөх ёстой төлбөрөө Засгийн газар төлж чадахгүйд хүрсэн санхүүгийн хариуцлага байхгүй гэдгийг албан ёсоор хэлье.
Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулийн хүрээнд "Чингис" бондын 136 мянган ам.долларын үлдэгдлийг төлөх даалгавар авсан. Үүнийг арваннэгдүгээр  сарын сүүлээр төлнө. Ингэснээр 2012 онд авсан 1.5 тэрбум ам.долларын "Чингис" бондын төлбөр дуусаж байгаа юм. Сүүлийн жилүүдэд жилдээ 2.4 тэрбум ам.долларын өрийн зохицуулалтыг хийж ирсэн.
-Засгийн газрын өрөөс ирэх жилүүдэд хэр төлөгдөх бол. Өр, зээлийг төлөх эх үүсвэрийг яаж олох вэ?
-Ирэх жилийн тухайд Засгийн газрын баталгаатай  өр бий. Энэ нь Хөгжлийн банкны Засгийн газрын баталгаатай 30 тэрбум иенийн "Самурай" бондын өр. Үүнийг 2023 оны арванхоёрдугаар сард төлнө. Мөн хойтон есдүгээр сард Хөгжлийн банкны Засгийн газрын баталгаатай 500 сая ам.долларын "Евро" бондын өрийг төлнө. 2023 онд эдгээр өрийг төлөх хариуцлага бидэнд ирж байна. Тиймээс Засгийн газрын баталгаатай 30 тэрбум иенийг Хөгжлийн банк өөрөө бүрэн төлж барагдуулна. Энэ оны нэгдүгээр улиралд Хөгжлийн банкны баланс 1.8 их наяд төгрөгийн чанаргүй зээлтэй, эргэн төлөлт нь энэ жил үндсэндээ зогссон байсан.
 Хөгжлийн банканд онцгой арга хэмжээ авснаар хагас жилийн байдлаар 480 тэрбум төгрөгийн бэлэн мөнгөний төлбөр хийгдсэн. Үүнээс хойш дахин 500 гаруй тэрбум төгрөгийн төлбөр төлөгдлөө. Оны эцэс гэхэд дор хаяж 800 тэрбум төгрөгийн чанаргүй зээлийг төлүүлнэ. "Самурай" бондын төлбөр хийхэд 1.5 жилийн хугацаа байна. 30 тэрбум иен гэдэг нь өнөөдрийн ханшаар 720 тэрбум. Бид одоогийн байдлаар нийт төлөх зээлийнхээ гуравны хоёрыг нь бүрдүүлсэн. Засгийн газрын хувьд  энэ жил ч, хойтон ч олон улсын санхүүгийн зах зээлд дефолт үүсэх ямар ч нөхцөл үүсээгүй. Энэ хоёр жил санхүүгийн өрийн зохицуулалтаа хэрхэн хийж чадсанаар 2024 онд асуудал шийдэгдэнэ.
Өнгөрсөн оны болон эхний хоёр улирлын өрийн зохицуулалтын үр дүнд бид зээлжих зэрэглэлээ хэвээр нь хадгалсан. Энэ нь олон улсын санхүүгийн зах зээлд манай улсыг тогтвортой байна гэсэн үнэлгээ. Бид цаашдаа жил бүр төсөв даах хэмжээгээр өр төлж, заримынх нь хугацааг уртасгаж, хүүг нь багасгах зохицуулалт хийгээд явна.
-Өрийг өрөөр төлөх асуудал хэзээ дуусгавар болох вэ?
-Манай гадаад өр нэмэгдсэн нь төлбөрийн тэнцэлтэй холбоотой. Төлбөрийн тэнцэл байнга алдагдалтай явж ирсэн.  Зөрүүг нь бид зээл авч нөхөхөөс өөр аргагүй. Манай улс худалдааны эдийн засагтай орон. Төлбөрийн тэнцэл ашигтай болж байж бид өр, зээлээс гарна. Гаднаас худалдаж авахгүй, дотооддоо  үйлдвэрлэж, экспортолдог болсон цагт л бид өрийг өрөөр төлдөггүй болно. Энэ хугацааг наашлуулах бодлого нь Шинэ сэргэлтийн зургаан бодлого. Худалдаанаас  үйлдвэрлэлийн эдийн засаг руу орж,  төлбөрийн тэнцлээ эрүүлжүүлж, эдийн засгаа тэлнэ. Өр төлөх хамгийн өндөр ачаалалтай жил нь 2020-2024 он байсан. Тиймээс манай Засгийн газрын хувьд хамгийн ачаалалтай хүнд үед явж байна.
Шинэ сэргэлтийн бодлогыг 2030 он хүртэл хэрэгжүүлнэ. Тиймээс 2030 он гэхэд манай төлбөрийн тэнцэл тэг болно гэсэн зорилт тавин ажиллаж байна.
Өнөөдөр бид зээлжих зэрэг­лэлээрээ өндөр эрсдэлтэй зэрэг­лэлд явж байна. Хойтон өрөө хугацаанд нь төлснөөр зэрэглэл ахиулах зорилттой байна. Хэрвээ бид экспорт болон төлбөрийн тэнцлээ сайжруулж, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтуудаа амжилттай хийвэл 2030 онд одоогийн Казахстаны түвшинд зээлжих зэрэглэл очих өөдрөг зорилттой байна.
-Ирэх гурван жилд хэрэгжүүлэх өрийн менежментийн стратегийн онцлог юу вэ? -Энэ нь өмнөх стратегиасаа онцлогтой. Зөвхөн стратегийн ач холбогдолтой томоохон төслүүдэд Засгийн газар баталгаа гаргана. Энэ бол Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд УИХ-аар батлуулсан томоохон төслүүд гэсэн үг. Дараагийнх нь дотоодын үнэт цаасны арилжааг тогтмолжуулна. Манай Засгийн газрын өрийн бүтцийн 95 хувь нь гадаад, тавхан хувь нь дотоодынх байдаг. Тиймээс дотоод өрөө наанадаж 30 хувьд барих зорилт тавьсан. Энэ жилээс хөрөнгийн зах зээлээ дэмжээд явах бодолтой байна. Эдийн засгийн бодит секторт чиглэсэн гадаад зээлийн бодлогыг хэрэгжүүлнэ. Энэ нь төлбөрийн тэнцлээ ч, дотоодын бүтээгдэхүүнээ ч дэмждэггүй, ганцхан цаад улсынхаа экспортыг дэмждэг үзэгдэл байдаг. Цаашдаа ийм өрийг сонгохгүй татгалзах зорилготой юм.скачать dle 12.0

Ц.Элбэгдоржид хандсан Г.Занданшатарын САНУУЛГА

Өчигдөр, 21:21

МСНЭ-ийн дэргэд Ахмадын хороо байгууллаа

Өчигдөр, 21:19

Хэвлэл мэдээллийн гэрэл зурагчин, зураглаач нар “Бидэнд яагаад жендэрийн линз хэрэгтэй вэ” сургалтад хамрагдлаа

Өчигдөр, 15:36

Хөл бөмбөгийн тэмцээний дараа шахцалдаан болсны улмаас 125 хүн амиа алджээ

Өчигдөр, 11:23

Б.Бат-Эрдэнэ: Цэнгэг усны нөөц, гол мөрний урсац бүрэлдэх эхийн 55 хувийг УТХ-д авах зорилготой

Өчигдөр, 11:20

Чингис хааны эш хөргийг "Их хуралдай" танхимд заллаа

Өчигдөр, 11:17

Намрын чуулган нээлтээ хийж, намын бүлгүүд хуралдана

Өчигдөр, 11:16

Төрийн банк хувьцааны захиалгын тоогоо нэмнэ

Өчигдөр, 11:15

"ОХУ-ын иргэдэд Монгол Улсад түр оршин суух үнэмлэх олгоно"

Өчигдөр, 11:14

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсын Ерөнхий сайд агсан Шинзо Абэтай салах ёс гүйцэтгэх төрийн ёслолд оролцлоо

27/09/2022, 18:12

Ирэх долоо хоногоос уулархаг нутгаар цас орно

27/09/2022, 18:11

"20 сая, түүнээс дээш цалинтай иргэн 20 хувийн татвар төлнө"

27/09/2022, 18:10

Хүлцэнгүй иргэдээс хүлцэл өчигч

27/09/2022, 18:09

Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ захирамж гарган, Д.Сарангэрэлийг огцрууллаа

27/09/2022, 18:06

Украины эзлэгдсэн нутгийн иргэд ОХУ-д нэгдэх асуудлаар саналаа өгч эхэлл

25/09/2022, 20:31

АЛТАНБУЛАГ БООМТООР 3000 ГАРУЙ ОХУ-ЫН ИРГЭН НЭВТЭРЧЭЭ

25/09/2022, 20:30

НИЙСЛЭЛЧҮҮДИЙН ХҮСЭН ХҮЛЭЭСЭН “АВТОМАШИНГҮЙ ӨДӨР” ӨРГӨН ДЭЛГЭР БОЛЛОО

25/09/2022, 20:28

АКИ БАШЁД ТАМАВАШИ Б.МӨНХ-ОРГИЛ 2 ДАХЬ УДАА ТҮРҮҮЛЛЭЭ

25/09/2022, 20:26

СОЁЛ УРЛАГМастер гэрэл зурагчин Н.Бат-Эрдэнийн “Sрlendeur de Mongolie” цахим гэрэл зургийн үзэсгэлэн ЮНЕСКО-ын төв байр, Бельгийн нийслэл Брюссель

25/09/2022, 13:54

НҮБ-д хэлсэн Ерөнхийлөгчийн үг доторх дэлхий дахинд энхийг уриалсан ишлэлүүд

25/09/2022, 13:51

Монгол, Солонгосын сэтгүүлчид Тужийн нарсны байгалийн цогцолбор газарт мод тарив

25/09/2022, 13:50

Улсын гуравдугаар төв эмнэлэг зүрхний хавхлаг нөхөн сэргээх мэс засал

25/09/2022, 13:47

Төрийн соёрхолт Д.Сосорбарамд Японы Эзэн хааны одон гардууллаа

20/09/2022, 18:00

Есдүгээр сарын 25-ны ням гарагийг АВТОМАШИНГҮЙ ӨДӨР болгоно

20/09/2022, 16:11

Хатан хаан II Элизабетийг сүүлчийн замд нь үдлээ

20/09/2022, 15:59

Хувьсаж буй боловсрол дээд хэмжээний чуулга уулзалт эхэллээ

20/09/2022, 15:55

“Mining week” арга хэмжээ эхэллээ

20/09/2022, 15:49

Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ анх удаа 5.98 их наяд төгрөгт хүрлээ

20/09/2022, 15:44

Химийн бордоо ашиглаагүй, органик бүтээгдэхүүнээ борлуулж байна

20/09/2022, 15:43

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хааны гэр бүл болон Британийн ард түмэнд эмгэнэл илэрхийллээ

20/09/2022, 15:41

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

9/10/2018, 12:01

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

26/09/2018, 10:41

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Б.Баярсайхан: Байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулахад төр хувьсах зардлыг нь даана

12/08/2019, 19:11

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19