iNet.mn дагах

Монголчуудын “эзэн” Д.Эрдэнэбилэг

Ардчиллын замаар замнаад 29 дэх жилийнхээ нүүрийг үзэж буй бидний монголчууд "ЭЗЭН"-тэй болсон тухай яриа сүүлийн хэдэн жил хөвөрсөн. Тэгвэл өнөөдөр /2019.03.05/ "түүхэн" өдөр тохиож, тэр "эзэн" монголчуудынхаа өмнө гарч ирэв. Гэхдээ хуулийн байгууллагад байцаагдаад гарч ирж буй гэгээн дүрийг нь бид харлаа.
Төрөөс тэрбумтнууд төрдөг гэсэн ойлголтыг нэгэнтээ авсан монголчууд бид МУИС-ийг дүүргэчихээд, дандаа хувийн хэвшилд ажилласан, төрд нэг ч жил ажиллаж үзээгүй эзэнтэй боллоо гэхээр хачирхалтай санагдаж байгаа биз. Гэвч хөврөх баримтуудаас харахад, Д.Эрдэнэбилэг гартаа Монгол Улсын ӨЧИГДӨР, ӨНӨӨДӨР, МАРГААШ-тай холбогдох томоохон төсөл, хөтөлбөрүүд бүгдийг нь атгажээ. Бас түүний халаасанд улс төр, бизнес, хууль, төрийн байгууллагууд багтдаг, удирддаг гэж хардсаар, ярьсаар ирсэн. 
Нийлээд 8 их наядыг давсан активтай Худалдаа хөгжлийн банк, Улаанбаатар хотын банк түүний бизнес. Тэгвэл халуун сэдэв болсон “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувь, “Монголросцветмет”-тэй холбогдох орд газар, төслүүдийн 49 хувь, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Төмөртэйн орд,  “Хөтөл”-ийн цемент шохойн үйлдвэр, Багануурын цахилгаан станц, “Саусгоби сэндс” гэхчлэн бүгд л түүний гарт багтаж буй гэгддэг. 
Тэгэхээр Д.Эрдэнэбилэг гэж хүнтэй холбоо хамааралтай том төсөл хөтөлбөрүүд, компаниудын эдийн засгийн үнэлгээ наяд наядаар тоологдох нь ойлгомжтой байна. Ардчилсан нийгэмд нэг хүн үнэхээр ингэж ЭЗЭН суух боломж бий юу. Д.Эрдэнэбилэгийн ард өөр бас эздүүд бий юу гэхчлэн асуултууд анхаарал татсаар...
Түүнийг "Монголын эзэн" гэх үлгэр домог мэт яриаг бид олонтаа сонсч ирсэн. Бас "Сахал" гэх хочит Д.Эрдэнэбилэг гэж ямар хүн байдгийг хэн ч мэдэхгүй, түүний зургийг мөн биш гэж мэтгэлцсээр өнөөдрийг хүрсэн гэхэд болно. Хэвлэл мэдээлэл, улс төр, бизнес, улс орны анхаарлын төвд үргэлж байсаар ирсэн ТОМ ДҮР мөртөө хэдэн сар жилээр хэнд ч харагдаж үзэгдэж байгаагүй алдарт Д.Эрдэнэбилэг гэж ийм эрхэм байна. 

Өнөөдөр /2019.03.05/ Худалдаа хөгжлийн банкны  /ХХБ/ гол хувьцаа эзэмшигч Д.Эрдэнэбилэг, Гүйцэтгэх захирал О.Орхон нарыг баривчилсан үйл явдал,  “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг худалдаж авсан ХХБ санхүүжилтийнхээ 72.4 хувийг төрөөс гаргуулсан гэх асуудал нийгмийн анхаарлын төвд байна. Д.Эрдэнэбилэг нь системийн нөлөө бүхий банкны хоёр нь болох ХХБ, Улаанбаатар хотын банкны 90-ээс дээш хувийг эзэмшдэг. Тэгвэл эдгээр банкуудын үзүүлэлтүүдийг энд цухас харуулъя. ”Банкны системд нөлөө бүхий банк” гэж сүүлийн зургаан сарын турш банкны системийн нийт активын 5 хувиас дээш хувийг эзэлж байгаа банкийг хэлдэг.
ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНКНЫ ҮЗҮҮЛЭЛТҮҮД
Тэгвэл үүнд хамаарах ХХБ-ны тухайд 2018 оны гуравдугаар улирлын байдлаар харилцах хадгаламж нь 5-аас дээш хувиар өссөн үзүүлэлттэй байна. ХХБ  2018 онд 85 тэрбум төгрөгөөр эрсдэлийн сангаа нэмж байгуулсан нь ашигт ажиллагаа муудахад нөлөөлсөн.
 
  • Нийт актив: 7,298 тэрбум
  • Цэвэр зээл: 3,283 тэрбум
  • Харилцах хадгаламж: 3,476
  • Цэвэр ашиг: 4,632 сая төгрөг
  • Өөрийн хөрөнгийн хүрэлцээ: 14.8
  • Хөрвөх чадварын харьцаа: 42.9

УЛААНБААТАР ХОТЫН БАНКНЫ ҮЗҮҮЛЭЛТҮҮД
Улаанбаатар хотын банк 2018 оны гуравдугаар улирлын байдлаар хадгаламжаа  46 хувиар өсгөжээ. Өндөр дүнгээр эрсдэлийн сангаа нэмж байгуулснаар ашигт ажиллагаа муудсан үзүүлэлттэй байгаа.
 
  • Нийт актив:  1,590 тэрбум
  • Цэвэр зээл:  765
  • Харилцах хадгаламж: 1,045 тэрбум
  • Цэвэр ашиг: 711 сая
  • Өөрийн хөрөнгийн хүрэлцээ: 15.6
  • Хөрвөх чадварын харьцаа: 40.3
скачать dle 12.0

ДЭЛХИЙН МЭДЭЭВладимир Путин “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтад оролцоно

28/06/2022, 20:15

С.Батгэрэл: Техник сэтгэлгээг аль болох эрт, насны онцлог болон тухайн хүүхдийн чадварт нь тохирсон аргаар үе шаттайгаар, орчинг нь бүрдүүл

28/06/2022, 16:06

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Элчин сайд нарыг хүлээн авч уулзан Бичигт, Ульхан боомтын дэд бүтцийн асуудлаар ярилцав

28/06/2022, 12:49

Монгол жүдочид эх орондоо багаараа 3 дугаар байр эзэллээ

28/06/2022, 12:45

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэхэд иргэд саналаа өгч эцсийн шийдвэр гаргах эрхийг эдэлнэ МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР

28/06/2022, 12:42

Загастайн давааны автозам бүрэн ашиглалтад орж, 21 аймаг нийслэл хоттой хатуу хучилттай автозамаар холбогдлоо

28/06/2022, 12:38

Хүнсний хувьсгалын хүрээнд шинэ үеийн гидропоник хүлэмж байгуулах төсөл хэрэгжиж эхэллээ

28/06/2022, 12:33

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монголын зохиолчид 30 гаруй жилийн дараа эргэж нэгдсэнд талархаж байна

28/06/2022, 12:29

24/06/2022, 12:22

Б.БАТЦЭЦЭГ: ЮНЕСКО ШИМ МАНДЛЫН НӨӨЦ ГАЗАРТ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ ЗАМААР ИРГЭДИЙН АМЬЖИРГААГ САЙЖРУУЛАХАД АНХААРДАГ

22/06/2022, 10:59

Чингис хаан музейн нүүрэн талд монголын эзэнт гүрний таван их хааны тамга заллаа

22/06/2022, 10:54

Б.Ган-Эрдэнэ Ази тивийн АШТ-ий хүрэл медаль хүртлээ

22/06/2022, 10:53

Жолооч нар "Аажуу явбал аяндаа хүрнэ дээ" аянд нэгдлээ

22/06/2022, 10:52

ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР ОЙН ГЕНЕТИК НӨӨЦИЙН ТӨВИЙГ МОНГОЛД АНХ БАЙГУУЛЛАА

22/06/2022, 10:47

Монгол Улс, БНХАУ-ын худалдааны эргэлт 38 хувиар өсжээ

22/06/2022, 10:44

“Е-mongolia” системээс мянга гаруй хүн үйлчилгээ авчээ

22/06/2022, 10:44

Монголын анхны байгалийн ургамлын ГЕНЕТИК НӨӨЦИЙН төвийг байгуулна

22/06/2022, 10:35

М.Маргад Дэлхийн шатрын холбооны дэд мастер болжээ.

20/06/2022, 14:26

Онцгой байдлын алба хаагчдыг төрийн одон, медалиар шагналаа

20/06/2022, 14:25

БИТКОИНЫ ээлжит НУРАЛТ, түүний үндсэн шалтгаанууд

20/06/2022, 14:12

ОЮУ ТОЛГОЙ: Гүний уурхайн хүдэр буулгах тэсэлгээг эхлүүлэв

20/06/2022, 14:10

МОНГОЛ АВДАР

20/06/2022, 14:09

Зургаан аймаг ойгоо хамт тэмдэглэх хүсэлт гаргажээ

20/06/2022, 14:04

Таваас олон хүнээс бүрдсэн бүлэг жуулчин Солонгос руу 15 хоног визгүй зорчино

20/06/2022, 14:02

Л.Оюун-Эрдэнэ, Х.Баттулга хоёр Төрийн ордонд муудалцаж, С.Баярцогт хүүхдийнхээ хурим дээр АН-ын даргад зүтгэх “урилга” авчээ

20/06/2022, 14:01

Э.Баттулга: “Байгаль орчны зорилтот хөтөлбөр”-ийг хэрэгжүүлснээр нэгдсэн төлөвлөлттэй болно

20/06/2022, 14:00

Ж.Чүлтэмсүрэн, Л.Болдбаатар нарт бригадын генерал цол хүртээлээ

20/06/2022, 13:59

Польшын Элчин сайдын яам визийн мэдүүлгийг 2024 оны дөрөвдүгээр сарын 1-нээс авч эхэлнэ

7/06/2022, 17:51

“НордАрт 2022” үзэсгэлэнд Монгол Улсын 18 уран бүтээлч оролцож байна

7/06/2022, 17:49

Морин хуур хөгжим үндэсний стандарттай боллоо

7/06/2022, 17:37

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

9/10/2018, 12:01

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

26/09/2018, 10:41

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Б.Баярсайхан: Байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулахад төр хувьсах зардлыг нь даана

12/08/2019, 19:11

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19